Холливудын жүжигчин, хүмүүнлэгийн үйлстэн Анжелина Жоли “ITV News” телевизэд өгсөн ярилцлагадаа улстөрд орох боломж бий хэмээн өмнө нь энэ талаар дэгдээд байсан цуу яриаг баталжээ. Тэрээр улстөрийн хүрээнд болж буй үйл явцад бодит нөлөө үзүүлж чадна гэсэн итгэл төрөх юм бол найруулагч болон жүжигчний ажлаасаа татгалзахад бэлэн хэмээсэн юм.
“Юун түрүүнд миний улстөр дэх оролцоо ямар нэгэн зүйлийг үнэхээр өөрчилж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байх ёстой. Би улстөрд бөглөөс биш харин жинхэнэ хэрэгтэй хүн нь баймаар байна” гээд сүүлийн үед Олон улсын байгууллагууд Сирийн асуудалд хойрго хандах болсныг онцолсон байна.
Үүнийг Анжелина “Олон улсын байгууллагууд зөрчилдөөнийг арилгах болон иргэний дайны хөлд үрэгдэж байгаа энгийн номхон иргэдэд тусламж үзүүлэх тал дээр хүч хүрэхээ больсон. Бид үүнийг хийж чадахгүй гэдэг нь бүгдэд ойлгомжтой байх гэж би бодож байна” хэмээн тэрээр хэлжээ. 11 сарын эхээр Анжелина Жоли улстөрд хүч үзэх, тэр дундаа дипломат төлөөлөгч болон төрийн албанд зүтгэх бодолтой байгаагаа мэдэгдэж байсан нь зүгээр ч нэг хэрэг биш бололтой.
Эх сурвалж: www.mnews.mn
Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх