Түүнийг хүчээр үхэгсдийн ертөнцөөс ирүүлсэн бөгөөд өөрийн өмнөх амьдралын талаар бага сага зүйлийг тэрээр хааяа эргэн санадаг байна. Pugna нь некромантчуудынчадваруудыг бага зэрэг эзэмшсэн бөгөөд энэхүү эв хавгүй "шуудай яс” нь дайснуудаа хэсэг хугацаанд тамын ертөнцид шилжүүлэн таашаал авдаг төдийгүй тэднийг тэндээсээ ирхэд нь хорон бузар энергээр бууддаг ажээ. Ингэж тамлагдаж үзсэн баатрууд ярихдаа: Oblivion нь яг л амь амьдралыг дотроос нь сорж авч байгаа мэт аймшгтай зовоодог гэлцдэг. Ингэж зовоох нь түүнд богинохон ч болов таашаал, амьдралын амтыг мэдрүүлдэг ажээ.
Лордерон-д хэзээч юм бэ харуусаж харамсахыг үл мэддэг нэгэн маш их харамч хүн амьдардаг байжээ. Эцэстээ тэрээр Artha хан хүүгийн ариун бөгжийг хулгайлах гэж байгаад баригдад дүүжлэгдсэн байна. Гэвч түүний бие хорон муу санаагаар дүүрэн байсан учир энэ ертөнцийг зүгээр орхиж чадаагүй юм. Иймд үхэгсдийн ертөнцөөс буцаж ирэхдээ тэрээр аймшигт вампир болон мэндэлжээ. Тэрээр харамч хорон муу санааны жинхэнэ дүр юм.
Summon Lightning Revenant
Разор нь цахилгааны жинхэнэ хувилгаан юм. Тэрээр өөрөө амьд бие боловч зөвхөн сөнөөх нураах алах үйлийг хийдэг. Тэрээр цахилгаанаар дайснуудаа хүчтэй ниргэх боловч хамтрагчиддаа хэзээ ч гэмтэл учруулдаггүй. Разор нь цахилгаанаараа гайхал төрүүлэм мэргэн хурдан цохидог. Байгалийн цахилгаан гүйдлийн энэрэнгүй эзэн нь Разор юм. Түүнийг хэзээ ч үл тоомсорлож болохгүй бөгөөд зөвхөн хамгийн хүчтэй нь л түүнтэй тулах хэрэгтэй.
Харанхуйн эзний гарын шавь хорон муу санаатай нисэгч Вайпер нь хэрцгий бөгөөд хүчлээр нулимадаг юм. Түүний авъяас чадвар нь эртний даайчдыг хүртэл гайхшруулдаг байна. Тэрээр өөрийгөө хараан ингэснээр улам уур хилэнд автан хүчирхэгжижи өөрийн аюулгүй байдлыг үл харгалзан тулаанд ордаг юм. Вайперын шүлсний булчирхай нь хортой шүлс ялгаруулдаг бөгөөд энэ шүлс нь дайснуудын мэдрэлд нөлөөл тэднийг ноцтой гэмтээдэг байна. Энэхүү аймшигт мангастай тулулдахдаа болгоомжлох хэрэгтэй... учир нь түүний хар дүрс нь таны харж чадсан хамгийн сүүлийн дүрс байж болзошгүй.
Урьд өмнө нь тэрээр хүн байсан гэлцдэг гэвч түүний өмнөх амьдрал нь өөр шиг нь харнахуйгаар дүүрэн юм. Түүнийг ертөнц хоорондын хоосонд орон зайнд унагасан бөгөөд эргэж ирэхдээ тэрээр цаг хугацааг удирдаж чадах чадвартай болжээ. Тэр дайснуудаа хөлдөөхөөс гадна цохиигдохоосоо хэдэн хоромоор цаг хугацааг ухараан цохилтуудаас бултаж чаддаг. Тэрээр богинохон хугацаанд цаг хугацаа болон орон зайг тасдаж дайснууд болон хамсаатнуудаа хөлдөөн өөрөө харин энэ үед чөлөөтэй хөдөлж чаддаг. Хороо цэргүүд дундаас тэрээр хүүүсэн цэргээ цохих чадвартай бөгөөд энэ үед түүнийг харин хэн ч хараагүй байх явдал гардаг ажээ.
Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх