-Саяхан Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул В.Саранчимэг гэх эмэгтэй 200 шахам, 20 гаруй гуулин бурхан төрүүлсэн гэсэн мэдээлэл гарлаа. Энэ явдал шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарлагдах болов уу. Үнэн байх боломжтой юу?
-Худлаа. Ямар ч хүн байгалийн жамаар ургасан чулуу шиг арзгар барзгартай есөн килограмм чулууг төрүүлж чадахгүй шүү дээ. Хэрэв тийм тохиолдол гарах юм бол тухайн хүний эд эс, эрхтэн урагдаж гэмтэж, амь насанд нь аюул учрах болно.
-Би бичлэгийг нь үзсэн л дээ. Үнэмшилтэй л санагдсан?
-Өмнө нь ийм шуугиан бас гарч байсан. Тэр байтугай манай академиас хүн явуулж газар дээр нь очиж шалгасан. Гэтэл зүгээр л мөнгө олох гэсэн юм уу эсвэл шуугиан дэгдээх гэсэн санаагаар ийм болчимгүй юм сэдсэн хүмүүс болох нь тогтоогдсон.
-Гуулин бурхан амаараа гаргаж байгаа дүрс байсан?
-Тэр ч худлаа. Чи бодоод үз дээ. Ур хийцтэй, хээ хуартай гуулин бурхан яалаа гэж хүнээс гарах вэ дээ. Тэр бүхэнд итгэж болохгүй шүү.
-Ийнхүү худлаа шуугиан тариад байвал ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Яг манай академиас бол ямар ч арга хэмжээ авахгүй. Харин хуулиараа бол зохих ёстой газар нь хариуцлага хүлээлгэх л байх.
Видео
Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх
ggg2013-04-11
zss amaaraa burhan gargallaa yu ? hajuu taliin shashnii delguurees hamag ymaa avsan gesendeg | |
Ugaasaa hudlaa gedgen batlagdsan gesen naadah chin saihan jujigchin ym shig bnlee