Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

“Гитар” хочит Женнифер Лопез 45 насны ойгоо тэмдэглэж байна

 

Холливудын халуухан бүсгүйчүүдийн нэг Женнифер Лопез өнөөдөр 45 нас хүрч байна. Өнгөрсөн хугацаанд тэрбээр жүжигчин, дуучны хувиар чамгүй амжилтад хүрчээ. 60 сая цомог борлуулж, бэлэн хувцасны «JLo», «Sweetface» хэмээх брэндтэй болоод амжиж.

Дуучин, жүжигчин Женнифер Лопез 1969 оны энэ өдөр пуэрто гэр бүлд мэндэлжээ. Түүний эх нь багш, эцэг нь компьютерийн үйлчилгээний ажилтан байсан бөгөөд Нью -Йоркийн Бронкс дүүрэгт олонх цагаачдын нэгэн адил тийм ч хангалуун бус амьдарч байсан юм. Гэхдээ энэ амьдрал охиныг нь унтраасангүй, харин ч асааж өгсөн юм. Жей Лог одоо ч зарим хүмүүс “Гал” гэж хочилдог нь тохиолдлын хэрэг бус /түүний бас нэг хоч бол биенийнх нь хэлбэрээр нь өгсөн “гитар”/.

Католик шашны сургууль төгссөнийхөө дараа тэрбээр хуулийн фирмд ажиллах болсон байна. Харин шөнөдөө клубт дуулдаг байжээ. Ер нь тэрбээр бүжигт очих их дуртай, нөхөр асан Марк Энтонитайгаа бүжглэж танилцсан гэдэг. Түүний иамьдралд учирсан анхны эр хүн нь оффисын ажилтан Охани Ноа, хоёр дахь нь бүжигчин Крис Жадд байсан юм.

Нөхөр Марк Энтонигоосоо салсны дараа тэрбээр хоёр ч эртэй нэр холбогдсон бөгөөд саяхан найз залуу Каспер Смартаасаа салснаас хойш дахиад л залуучуудын гол бай болж хувираад байгаа юм. Гэхдээ тэрбээр Марк Энтонигоосоо төрүүлсэн ихрүүдтэйгээ хамт байдаг болохоор тийм ч их ганцаарддаггүй гэдгээ ярилцлагадаа өгүүлдэг юм. Тэрбээр ихрүүдээ 2008 онд төрүүлсэн юм.

 

ЗУРГУУДААС

 

 

 

 

 

 

 

 

 



“Гитар” хочит Женнифер Лопез 45 нас 
1599 2014-07-27
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх