За энэ удаад олон хүний хүсэлтээр хувийнхаа config-ыг хийх талаар хичээл оруулья гэж зорьлоо. Эхлээд бага зэрэг тайлбар хийх нь зөв болов уу гэж бодож байна. Config буюу .cfg өргөтгөлтэй file дотор өөрийнхөө CS тоголдог тохиргоог хийдэг юм. Жишээлбэл:
Counter-Strike тоглох болгондоо эхлээд console дээрээ өөрийнхөө баахан тохиргоогоо бичдэгдээ,
name S.k.Y [C&C] !My.MoodY! [Mf^]
sensivity 3.5
bind MWHEELDOWN
+duckbind MWHEELUP
+jump
cl_lc 1
cl_lw 1
con_color 255+255+255
rate 25000 гэх мэтчилэн хүн хүн өөрийнхөө маш их тохиргоог бичдэг. Харин энэний оронд та энэ бүх бичих зүйлээ бүгдэнг нь бичихгүйгээр console дотроо зөвхөн "exec ТАНЫ-НЭР.cfg" гэж бичээд энэ бүх тохиргоог хэрхэн оруулах талаар аль болох ойлгомжтойгоор, дэс дараалалтайгаар бичиж өгье, маш энгийн.
1. Notepad хэмээх жижигхэн программыг нээ.
2. Дотор нь өөрийнхөө бүх л байдаг тохиргоонуудаа хий (бич).
Бүх тохиргоогоо бичиж дуусаад төгсгөлд нь echo гэж tag-аар өөрийнхөө config-ыг CS-д орсон үгүйг шалгаж болно.
Ингэж бичихэд CS дотор ингэж харагдана.
3. За одоо бичсэн тохиргоонуудаа хадгалах үлдлээ.
1) Notepad-ынхаа File цэс рүү ор.
2) Save as дээр дар
3) Save as дотроо "File name:" дотор нэрээ бич, тэрнийхээ ар талд нь ".cfg" гэж бич
4) "Save as type:" гэдгийн ард "Text Documents (*.txt)" гэснийг солиод доод талд нь буй "All Files" гэснийг сонго. Энэ доор зурган дээр харуулсанчлан.
5) За эцэст нь хадгалах газраа зааж өгнө. CS суулгасан газраа олоод cstrike гэсэн folder-т хадгалах хэрэгтэй.
6) Ингээд л та өөрийн гэсэн config-той болчихлоо.
4. За одоо config-оо CS рүүгээ оруулаад тоглох л үлдлээ.
1) Counter-Strike тоглоомоо нээ.
2) Console-оо буулга (~ энэ товч)
3) "exec ТАНЫ-НЭР.cfg" гээд бич
4) Аяандаа доор нь таны бичсэн echo гарч ирнэ. "ТАНЫ-НЭР.cfg идэвхижлээ" гэх мэт
5. Тав дугаарт гэж байхгүй, дуусаа.
6. Эцэст нь хэдэн нэмэлт тайлбар хийж өгье. Хэрвээ та миний config дээр тоглож үзсэн бол bunny hop-ыг space bar-аа дараад явахад ордогдоо, мөн Caps Lock дарангуут зөгий шиг дугардаг, гэх мэт зүйлүүдийг "script" гэж нэрлэдэг юм.
//Moody's bhop script
alias +moodyhop "alias _special @moodyhop;@moodyhop"
alias -moodyhop "alias _special"
alias @moodyhop "special;wait;+jump;wait;-jump"
bind space +moodyhop
энийг өөрийнхөө config дотор хуулхад bunny hop орно. Иймэрхүү маш олон төрлийн script-үүд байдаг. Сайн, өөртөө таарсан script-тэй хүн бол cheat, hack хийсэн юм шиг сайн бууддаг. Гэхдээ энэ нь ямарч cheat, hack биш юм.
Миний мэдэх хялбар аргаас хуваалцахад: Cs луугаа ороод кодоо хийгээд console-оо буулгаад writecfg www.bidniih.com гээд хийвэл бас хадгалагдана. Чиний cfg чинь Counter strike суусан газарт чинь cstrike гэсэн хавтасанд байх болно. GL !!!
Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх