Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Хятадад 2 настай охины амь юу ч биш

Хятадуудын хувьд бодит амьдрал дээр хүн чанар гээч зүйлээ алдсаныг саяхан болсон нэгэн тохиолдол харуулж байна.

Энэ хэрэг хүмүүсийн дургүйцлийг ихээхэн хүргэж, интернэтээр тарьжээ. Энэ сарын 15-нд Хятадын Фошань хотод 2 настай охин машинд даруулахад хажуугаар нь өнгөрөх хүмүүс ёстой нэг тоосон шинжгүй алхаж байжээ. Харин зүгээр хог түүдэг эмэгтэй л охинд туслахыг хүсэн орилж байсан аж. Бараг тэнцвэртэй ч алхаж чадахгүй тэр жаахан амьтаныг хоёрын 2 машин дарааллан дээгүүр нь гарч байгаа аймшигт төрх хятадуудын хувьд юу биш байсан бөгөөд үүнээс харахад тус улсад хүний амь үнэхээр үнэ цэнээ алдсан мэт.

2 настай Юувуе гэдэг охин гуламжны баруун булангаас гарч ирэхэд эсрэг урсгалаас бага оврын ачааны машин охиныг мөргөсөн байна. Машины охины дээгүүр гарсан ч жолооч нь машинаас буулгүй цааш явжээ. Энэ аймшигт осол гарч байхад гудамжаар явсан хүмүүс огт тоохгүй хажуугаар нь алхасаар… Цусандаа холилдсон бяцхан охин зам дээр хэвтэж байхад зам хөндлөн гарч буй хүмүүс сохор юм шиг л явж байжээ.

Үүний дараа цаанаас ардаа жижиг ачаатай жип машин ирж байв. Харин жолооч нь бас л хөөрхий охиныг анзаарахгүй дээгүүр нь гарчээ. Энэ бүх үйл явдал бараг 10 минут үргэлжилсэн бөгөөд аймшигт зүйлийг 10 явган зорчигч харж, хажуугаар нь өнгөрсөн ч тэдэнд хүн чанар гээч зүйл үнэхээр илэрсэнгүй. Тэд цусанд будагдсан охиныг өрөвдөн ядаж л замаас гаргах сэтгэл байсангүй.

clip_image001[4]

охиныг аварсан хүн чанартай эмээ, хог түүж ядуу хоосон амьдардаг ч түүнд хүн хүнээ гэсэн сэтгэл байгаа

Харин гудамжинд хог түүдэг настай эмээ хөөрхий охиныг харж, түүнийг замаас гарган хүмүүсээс тусламж хүсчээ. Эзэнгүй хойгуур нь юу ч мэдэхгүй охин нь осолд өртсөн болохыг ээж нь энэ үед л мэджээ.

Бяцхан охин ослын дараа эмнэлэгт ямар ч ухаангүй комд байгаа аж. Хятадын өдөр тутмын улсын албан ёсны англи хэлтэй сонин дээр бичсэнээр уг охин нь тархиндаа маш хүнд бэртэл авсан агаад хэзээ ч үхэж болохоор байгаа гэжээ.

Хэргийг үйлдсэн этгээдүүдээс хоёр дахь машиныг жолоочийг удалгүй барьсан ч эхний машины дугаар нь харагдахгүй байсан учир хүмүүсээс мэдээлэл өгөхийг цагдаагийн газраас уриалжээ. Төд удалгүй эхний машины жолооч охины эцэг эх рүү залган нөхөн төлбөрийн мөнгө өгье хэмээн гуйжээ.

http://www.chinahush.com/wp-content/uploads/2011/10/clip_image0024.jpg

Эхний жолоочийн яриа: Хэрэв чи хүн дайрчихвал над шиг зугтаана, Бас мөнгө өгөхийг хүснэ. Харин оронд ял авахгүй байхыг хэн ч хүснэ.

Сэтгүүлч: Та охиныг дайрсан жолоч гэл үү?

Жолооч: Би ийм зүйлд орооцолдохыг хүсээгүй. Би жолооч хүн.

С: Та яагаад охины аав руу залгасан юм бэ?

Ж: Осол болох үед би утсаар ярьж байсан.

С: Охиныг дайрсаны дараа яагаад зогссонгүй вэ? Та хүн мөргөсөн гэдгээ мэдсэн үү?

Ж: Хүн мөргөж байгаагаа мэдсэн ч би их сандарсан учир цааш явчихсан. Хэрэв өөрт чинь ийм зүйл тохиовол та ч бас ийм байдалд орох байх.

С: Танд өрөвдөх сэтгэл байсангүй юу? Яагаад охиныг аварч замаас гаргасангүй вэ?

Ж: Би маш их сандарсан учир юу ч бодох сөхөөгүй байсан.

С: Та хэд жил автомашин жолоодож байгаа вэ? Та ер нь иймэрхүү осол харж байсан уу?

Ж: Би 2 жил жолоо барьж байгаа. Хэзээ ч ийм алдаа гаргаж байгаагүй.

С: Энэ хэргийг та ямар байдлаар шийдүүлэхийг хүсч байна?

Ж: Би эмчилгээний мөнгийг нь өгөхийг хүсч байна.

Эхний машины жолооч ийнхүү ярьж сууна. Ер нь авто тээврийн осол гардаг хэдий ч хятадуудын хувьд хүний амь юу биш болсныг дээрх хэрэг харуулж байна.

 

[эх линк]



 
1765 2011-10-19
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх
Зураг
Admin MC_CLICK2011-10-26

china admin
Зураг
Silentman2011-10-26

hujaa nar hun bishee !!!
Зураг
Admin MC_CLICK2011-10-24

thh
Зураг
enhuul2011-10-20

UNEHEER MUUHAI HUMUUS YM AAA