Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Нэг нөхөртэй эгч дүүс

 

Замбид ийм явдал болжээ. Ихэр эгч дүүс Грэйс, Грэйшиос багаасаа л дундаа нэг нөхөртэй байхыг мөрөөддөг байсан гэнэ. Тэд хачирхалтай гэмээр эл мөрөөдлөө биелүүлж, Кэйс Каундулын эхнэрүүд болжээ.

Тэдний нөхөр Каундул 25 настай, Замбийн хөл бөмб өгийн “Blue аrrows” багийн тоглогч юм байна. Өмнөд Африкийн Ботсван улсад болсон нэгэн тэмцээний үеэр эхнэр үүдтэйгээ танилцсан тэрбээр эхэндээ Грэйс, Грэйшиос хоёрыг нэг хүн гэж боддог байсан талаараа ярьжээ. Нөгөө хоёр нь ч ирээдүйн нөхрөө дамшиглаж, нэг хүний дүрд тоглон, ээлжээр утасдаж, толгойг нь эргүүлдэг байж. Хөл бөмбөгчин залуу хоёр бүсгүйтэй болздог байснаа нэлээд хожуу буюу гэрлэхээр санал тавьсан өдрөө мэдээд их балмагдсан гэнэ. Учир нь тэр өдөр түүний өмнө усны дусал шиг адилхан эгч, дүү хоёр гарч ирж, үнэнээ илчлээд “Хэрэв чи зөвшөөрвөл бид хоёул чиний эхнэр болмоор байна” гэж дээ. “Би ялгахын аргагүй адилхан хоёр бүсгүйтэй зэрэг уулздаг байснаа мэдээд нэг хэсэгтээ балмагдсан. Гэхдээ хоёулаа надад таалагддаг байсныг мэдэрч, тэдэнтэй гэрлэхээр шийдсэн” хэмээн ярьсан Каундулын хос эхнэрийг ах дүү, төрөл төрөгсөд нь эхэндээ тун дурамжхан хүлээн авчээ. Өдгөө Кайндул гурван охинтой. Грэйс нэг, Грэйшиос ихэр охин төрүүлжээ. Гажиг хүсэлтэй ээж нар охид нь ч нэг нөхөртэй байгаасай хэмээн бурхандаа залбирдаг гэнэ.

 

Эх сурвалж: Сониноос



Bidniih.com 
1996 2014-07-15
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх
Зураг
qwerty2014-07-15

wink