Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Шүдээ цагааруулах 3 арга

 

Гайхалтай сайхан өдрийг гайхалтай инээмсэглэлээр эхлүүлэх шиг сайхан зүйл үгүйээ. Гэтэл та шүднээсээ нэг л санаа зовоод байна уу? Бид таньд хэрхэн шүдээ цагааруулахыг хэлж өгье. Харин та хэрэгжүүл.

 

Гэрийн нөхцөлд шүдээ цагааруулах нэг дэхь арга

Хүнсний Сода бол гэрийн нөхцөлдөх хамгийн шилдэг арга юм. Хүн болгон л сонсоо байлгүй дээ хямдхан мөн үр дүнтэй. Мөн та яг одоо гал тогоондоо хайгаад үзвэл олдох л байх. Хүнсний сода нь хүчил саармагжуулдаг болохоороо таны шүдэн дээр тогтсон өнгөр болон толбыг арилгахад тус болох юмаа. Жижиг аяганд сода, ус хамтад нь хутгаад шүдний оотой хамтад нь хэрэглэж болох юм. 7 хоногтоо 2 удаа цагаартал нь давтаад л бай та үр дүнг нь үзэх болно.

 

Гэрийн нөхцөлд шүдээ цагааруулах хоёр дахь арга

Нимбэгний шүүсийг нь шууд шүдэн дээрээ ашиглахаас зайлсхий. Учир нь их хүчиллэг болохоор таны шүд болон буйлыг гэмтээх болно. Нимбэгнийхээ шүүсийг устай хольж шүдээ угаахдаа хамтад нь хэрэглэвэл илүү үр дүнтэй, аюулгүй.

 

Гэрийн нөхцөлд шүдээ цагааруулах гурав дахь арга

 Гүзээлзгэнэ, тараг, сүү, бяслаг эд бүгд найрлагандаа сүүн хүчлийн бактер агуулсан байдаг ба гэрийн нөхцөлд шүд цагааруулах бас нэг арга юм. Эхлээд бүтээгдэхүүнүүдээ шүдэндээ тарааж,түрхэж хэдэн минут байлгаж дээрээс нь оотойгоо цугт нь шүдээ угаах юм.

 

Сайхан инээмсэглэлийн төлөө

 

 

 

 



Шүдээ цагааруулах 3 арга 
2396 2014-08-03
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх