Флаш-нд байрлах хэрэгцээт файлууд тань Shortcut болчихоод нээгдэхгүй,эх файл нь харагдахгүй таны уурыг хүргэж байна уу? Тэгвэл одоо энэ асуудал байхгүй боллоо. Та бүхэндээ үүнийг компьютер дээрээсээ программ ашиглахгүй шийдэх арга болон Shortcut болсон файлыг сэргээдэг программыг хүргэж байна.
1. Компьютер дээрээсээ программ ашиглахгүй шийдэх арга
Start цэснээс Run дар.
CMD гэж бичээд Enter дар.
Одоо та өөрийн флаш диск ямар үсгэн дээр орж ирсэнийг харах хэрэгтэй.
Жишээ нь:
C: --> Энэ диск нь ихэвчлэн үйлдлийн системтэй хатуу диск байдаг.
D: --> Энэ нь ихэвчлэн нөөц хатуу диск байдаг.
E: --> Энэ нь ихэвчлэн таны CDROM байдаг.
F: --> Ихэнх хэрэглэгчидийн компьютер дээр таны флаш F диск болон орж ирдэг.
Тэгэхээр бидний сонголт F байна. Одоо Command prompt дээрээa ttrib -h -r -s /s /d f:\*.* гэж бичнэ. Мэдээж энэ дунд тодруулсан байгаа F: гэдэг нь таны флаш дискны хаяг. Хэрэв таныг дээр өөр байвал үүнийг өөрчлөх хэрэгтэй. Ингээд боллоо.
2. Shortcut болсон файлыг сэргээдэг программ
Эсвэл таньд флаш-ны файлууд Shortcut болсныг сэргээх программыг санал болгож байна.
Программыг татаж авах: [mediafire] [4shared]
Хэрэглэх заавар:
* Shortcut Virus Remover.exe файл руу орно.
* Pen Drive товч дээр дар.
* Drive-аа сонго
* Scan USB Drive
* Илэрсэн файлуудыг бүгдийг нь чагтла. Чагтлагдсан байвал хэрэггүй.
* Delete all
* Ингээд боллоо
Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх