Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Төв аймагт 70 гаруй мянган тахиа бүтэж үхжээ

Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах н.Мөнхбаатар захиралтай “Моn egg” компанийн 70 гаруй мянган  өндөглөгч тахиа энэ сарын 26-ны шөнө бүтэж үхсэн байна. Учир нь тухайн өдөр хүчтэй, дуу цахилгаантай бороо орсны улмаас тус компанийн тог тасарч, дохиолол нь ажиллаагүйгээс болжээ. 

Өчигдрийн байдлаар 38 мянган тахиаг 12 метр гүн нүхэнд булж устган, урьдчилан сэргийлэх үзлэг, ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байгаа юм байна. “Моn egg” компани нь 287 мянган өндөглөгч тахиа, дэгдээхийтэйгээс 70 мянга нь хорогдлоо. 



Төв аймагт 70 гаруй мянган тахиа бү 
1639 2014-07-29
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх