Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

ZoneAlarm Free Antivirus + Firewall

Үнэгүй вирусны хамгаалалт + галт хана. Та бүхэндээ өөрийн ашигладаг үнэгүй вирусны эсрэг програм хангамжийг хүргэж байна. Хүн бүр л өөр өөрийн гэсэн ашигладаг вирусны эсрэг програм хангамжтай байх. Хүмүүс миний бодлоор энэ сайн, тэр сайн гээд өөр өөрийнхөөрөө л хэлэх байх. Би ч мөн адил өөрийн сайн гэсэн ZoneAlarm Free Antivirus + Firewall -г танилцуулж байна.

 

Үнэгүй биш үнэтэйг нь ашиглая гэвэл мөнгөө төлөөд худалдаж аваад ашиглах бизээ. Гэхдээ crack-дсан вирусны эсрэг програм хангамж дэмий л байх гэж бодож байна. Ядаж вирусны эсрэг програмаа албан ёсны эрхтэйг нь ашиглаарай, үнэгүй ч байсан хамаагүй. Бусад төрлийн програмууд бол өнгөрсөн хэхэ.

 

Би яагаад ZoneAlarm-г сонгосон талаараа цухас дурья. Вирустай файлыг хэд хэдэн вирусны эсрэг програм хангамжуудыг аль нь илрүүлж чадаж байна гэж 1 удаа шалгаж үзэхэд ZoneAlarm ялсан. Бас бусад төрлийн вирусны эсрэг програм хангамжаар шалгаад асуудалгүй гэсэн флаш дискийг ZoneAlarm-р шалгахад илрүүлж байсан юм. Бас ZoneAlarm дээр firewall буюу галт хана нэмэгдэж ирдэг юм.

 

Үүнээс гадна Windows үйлдлийн системийн өөрийнх нь вирусны эсрэг програм хангамж бас сайн л санагддаг юм.

 

НЭМЭЛТ: Вирусны хамгаалалтаас гадна юу чухал вэ гэхээр компьютерийн үндсэн системийн шинэчлэл буюу update маш чухал шүү. Эдгээр шинэчлэлийг тухай бүр нь хийснээр халдлагуудаас сэргийлэх боломжтой байдаг.

 

ТАТАХ (DOWNLOAD)

Файлын нэр

Хэмжээ

Татах хэсэг

Албан ёсны сайтаас нь шууд татах

zaSetupWeb_158_139_18543.exe

5MB

Татах / Download  

Монгол серверээс татах /Share.hiub.mn/

zaSetupWeb_158_139_18543 [bidniih.com].exe

5MB

Татах / Download  

Гадаад серверээс татах /Mediafire.com/

zaSetupWeb_158_139_18543 [bidniih.com].exe

5MB

Татах / Download  



ZoneAlarm Free Antivirus + Firewall 
992 2020-11-26
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх
Зураг
А. Тамирр2020-11-27

omnoh anti-virus 6.0 ustgaad tatah u hoyuulaa zereg baiwal yah uu
Зураг
Admin MC_CLICK2020-11-27

Хоёулаа зэрэг ажиллахгүй. Аль нэгийг нь ашиглах боломжтой.
Зураг
А. Тамирр2020-11-27

bayrlalaa