NeaTon | Огноо: Ня, 2013-11-10, 12:09 PM | Мессеж # 1 |
*** Форумын удирдагч ***
Нийт форум: 977
Нэр хүнд: 17
Статус: Одоо холбогдоогүй байна
| “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.16 дахь хэсэг,”Соёлын тухай” хуулийн 13 дугаар зуйлийн 2 дахь хэсэг.Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох мэргэжлийн комиссын дүгнэлтийг үндэслэн ТОГТООХ нь: 1. Кирил бичгийн бичлэгийн стандартыг тогтоосон монгол болон гадаад хэлний үгсийг 1,2 дугаар хавсралтын ёсоор,гадаад үгсийн монгол орчуулгыг 3 дугаар хавсралтын ёсоор баталсугай. 2. Бичлэгийн стандартыг тогтоосон үгсийг албан бичиг болон олон нийтэд зориулсан бүх төрлийн ном,сурах бичиг,мэдээлэл,хаяг,шошгод мөрдөн хэрэглэж байхыг төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд,ном хэвлэдэг байгууллага,бүх шатны сургуулийн багш нар, тэдгээр сургуулийн сурах бичгийг зохиогчид,хянан тохиолдуулагч нар,зар сурталчилгааны агентлагуудад үүрэг болгосугай.
3. Бичлэг болон орчуулгыг тогтоосон үгсийг товхимол болгон хэвлүүлж, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд,ном хэвлэдэг 6айгууллага, бүх шатны сургуулийн багш нар, тэдгээр сургуулийн сурах бичгийг зохиогчид,хянан тохиолдуулагч нар.зар сурталчилгааны агентлагууд,төв болон орон нутгийн номын сангуудад зохих үнээр худалдан хүргэхийг Боловсрол,соёл,шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газар(Д.Эрдэнэчимэг), Санхүү, хөрөнгө оруулалтын газар (С.Наранцогт) -т даалгасугай.
4. Монгол хэлний дэлгэрэнгүй болон хураангуй тайлбар толиуд,олон хэлний толиудад байгаа үгсийн бичлэг,бүрэлдэхүүнийг тогтоосон стандартын дагуу хянаж, шаардлагатай өөрчлөлт хийж,хэвлэхийг толь зохиогчдод үүрэг болгосугай.
Yahoo=>dambo_tugs@yahoo.com FB=>dambo_tugs GG account=>OoZz.HeaToN Web account=>NeaTon=> And i am moderator!!!
|
|
| |