Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Архи
NeaTonОгноо: Мя, 2013-11-12, 9:43 PM | Мессеж # 1

*** Форумын удирдагч ***
Нийт форум: 977
Нэр хүнд: 17
Статус: Одоо холбогдоогүй байна
АРХИНЫ НӨЛӨӨ 
Архи бол хар тамхитай адил тийм ч их хортой зүйл биш гэж зарим хүмүүс боддог. Гэвч үнэн хэрэгтээ архи бол мансууруулах бодисын нэг хэлбэр юм. 

АРХИ БА БИЕ МАХБОДЬ 
Архи нь мэдрэлийн системд нөлөөлж, тархины үйл ажиллагааг бууруулдаг дарангуйлах үйлчилгээтэй бодис юм. Архи нь хүний ходоодонд хоол хэрхэн ордгийн адилаар шууд ордог. 20 орчим хувь нь ходоодны салст бүрхэвчээр дамжин шимэгдэж цусанд ордог. Үлдсэн хэсэг нь нарийн гэдсээр дамжин цус руу ордог. Цусаар дамжин тархины үйл ажиллагаанд нөлөөлж, түүний бие бие махбодийг хянах, удирдар чадварыг бууруулдаг. Ийм учраас архи уусан хүн ямар нэг зүйлийг хийхдээ хэвийн бус болдог. Жишээлбэл: дуу цөөтэй хүн гэнэт дуу орж эхэлдэг. Аливаа нэг зүйлийг харахад болон юм ярихад бэрхшээлтэй болж, илүү эрээ цээргүй байдалдтай болдог. Түүнчлэн бие махбодийн бусад хэсэгт ч нөлөөлнө. Биеийн хэсгүүд Үйлчлэл, нөлөөлөл 
Мэдрэхүй Сонсохуйн, харааны, үнэрлэхүйн, хүртэхүйн, амтлахуйн мэдрэхүй алдагддаг. 
Аюулаас хамгаалах хариу урвал мэдрэхүйн үйл ажиллагаа буурдаг. 
Тархи, мэдрэлийн систем Архи нь цусанд орсноор цусны судсыг өргөсгөдөг. Ингэснээр судсанд цус илүүтэй юүлэгдэх боломж бүрдүүлнэ. Ингэснээр архи уусан хүмүүс халууцаж эхэлдэг. Учир нь архины нөлөөгөөр арьсны гадаргуу орчмын цусны эргэлт ихэсдэг. Гэвч энэ дулаацалт нь хуурамч дулаан юм. Арьсны гадаргуу орчимд цус ирснээр бие махбодь дулаанаа маш хурдан алдаж, биеийн температур хурдан унадаг. Үүний улмаас хуурамч дулаан аюултай. Энэ нь хүн хангалттай дулаан хувцас өмсөхгүй эсвэл цаг агаар хүйтэн байхад гадаа удаан хугацаагаар байхад хүргэдэг. 
Цусны эргэлт Архи нь тархины эсэд нөлөөлдөг. Архины улмаас ухамсарт ухааныг сааруулдаг. 
Элэг Архины бараг ихэнх хэсэг нь элгээр дамжин бие махбодид очдог. Учир нь элэг бол бие махбодийн маш олон үүргийг гүйцэтгэдэг булчирхай юм. Архи нь элгэнд очиж исэлдэх урвалд ордог. Үүний дүнд архи нь ус буюу нүүрсхүчлийн давхар исэл болон хувирна. Гэхдээ элэг нь архины дөнгөж хагас унци (28.3г- тай тэнцэнэ) -тэй тэнцэх хэсгийг л нэг цагийн дотор исэлдэх урвалд оруулж чадна. Гэтэл энэ хүчин чадлаас хэтэрсэн исэлдэлт явуулах шаардлагатай болсноор элэгний цирроз буюу элэгний хатуурал өвчин үүсдэг. Энэ нь үхэлд хүргэдэг өвчин юм. 
Бөөр Архины нөлөөгөөр шээсний ялгаралт ихэсдэг. Шээс ойр ойрхон хүрч, архи уусан хүн байн байн шээснээр биед байх ёстой шингэн алдагдаж, шингэний дутагдалд ордог. 
Ходоод Архи нь ходоодны хүчлийг ихэсгэдэг. Үүний улмаас ходоодны шархлаа үүсдэг. Удаан хугацаагаар архи хэрэглэснээр ходоодны салст бүрхэвч хүчлийн нөлөөгөөр шархалж ходоодны шархлаа үүсдэг. 
Уушги Архи нь хүний амьсгалахад ч хүчтэй үнэртдэгийг бид мэднэ. Тэгэхлээр архины зарим хэсэг нь уушгаар дамжин амьсгалаар гадагшладаг.

Added (2013-11-12, 9:43 PM)
---------------------------------------------
Хурд: Богино хугацаанд их хэмжээний архи уух нь архи нь цусанд удаан хугацаагаар хадгалагдах нөхцлийг бүрдүүлдэг. 
Уусан архины хэмжээ: Уусан архины хэмжээ нь хүний биед илрэх хариу урвалд нөлөөлдөг. 
Хоол: Архи уухын өмнө хоол идсэн, ходоодондоо хоолтой байвал архийг цусанд дамжин орохыг удаашруулдаг. 
Биеийн жин: Туранхай хүмүүст архины нөлөө нь хүнд том биетэй хүмүүсийг бодвол түргэн илэрдэг. Учир нь хүнд том биетэй хүмүүсийн цус болон биеийн шингэн нь илүү их байдаг нь архины биед үзүүлэх нөлөөллийг тодорхой хэмжээгээр багасгадаг. 
Сэтгэл санааны байдал. Архи уухын өмнөх сэтгэл санааны байдал архи уусны дараахь сэтгэл санааны байдалд нөлөөлдөг. Жишээ нь: архи уухдаа сэтгэл гутралтай байсан хүн уусны дараа бүр илүү гутралд ордог. 
Эм, бэлдмэл: Архи зарим эмийн бодистой нэгдэхэд архи болон эмийн нөлөөлөл нь ихэсдэг. Тэр ч байтугай аспирин хүртэл архины бие махбодид үзүүлэх нөлөөг өөрчилдөг. 

Цусан дахь архины хэмжээг цусан дахь согтууруулах бодисын түвшингээр хэмждэг. Энэ нь цусан дахь согтууруулах бодисын хувь хэмжээ юм. Үүний цусны өөрийнх нь эзэлхүүнд согтууруулах бодисын эзэлж байгаа хэмжээг харьцуулан гаргадаг. Ихэнх тохиолдолд жолоо барьж яваа хүний цусан дахь согтууруулах бодис 0.1% буюу түүнээс дээш байвал архи хэрэглэсэн байна. 84.9 гр дарс уухад л цусанд согтууруулах бодис илэрдэг байна. 

Цусан дахь согтууруулах бодис Ойролцоогоор 2 цагийн дараа согтууруулах боломжтой хэмжээ 80 кг жинтэй хүнд нөлөөлөх нөлөөлөл 
0.05% 30-60 гр дарс, ликор эсвэл 1-2 лааз буюу 350гр пиво уусны дараа Аливаад хариу үйлдэл үзүүлэх, шүүн тунгаах чадвар буурч, цалгар, назгай болж, өөрөө өөрийгөө хянах чадвар бага зэрэг алдагддаг. 
0.1% 90-120гр дарс эсвэл 3-4 лааз пиво уусны дараа Өөртөө хяналт тавих, альваа зүйлийг харах болон зохицуулах чадвар нь алдагддаг. 
0.2% 150-180гр дарс эсвэл 5-6 лааз пиво уусны дараа өөртөө тавих хяналт бүр мөсөн алдагдаж, юмыг бодох санах, сэтгэл хөдлөлийн зан үйл нь ердийнхөөс өөрчлөгдөж, булчингийн үйл ажиллагаа алдагдана. 
0.3% 210-250гр дарс эсвэл 7-8 лааз пиво уусны дараа Харах сонсох мэдрэхүй болон баримжаалах чадвар алдагдаж хөдөлгөөний баримжаа алдагдан, хөдөлгөөн хийхэд төвөгтэй болдог. 
0.4% 270-300гр дарс эсвэл 9-10 лааз пиво уусны дараа Тархины үйл ажиллагаа дарангуйлагдаж бие засах, бөөлжих зэрэг үйлдлээ хянах чадваргүй болно. Хөдөлж ч чадахгүй болно. 
0.5% 300гр -аас дээш хэмжээний дарс болон 10-аас дээш лааз пиво уухад Бие махбодь ухаан алдалтын байдалд орно. Уураг тархи нь биеийн температур, амьсгалыг зохицуулах чадваргүй болж амьсгал дарангуйлагдана. Цаашлаад үхэлд ч хүрч болзошгүй.


Yahoo=>dambo_tugs@yahoo.com
FB=>dambo_tugs
GG account=>OoZz.HeaToN
Web account=>NeaTon=> And i am moderator!!!
 
  • Page 1 of 1
  • 1
Search: